Мазаалай-Говийн баавгай

Мазаалай нь манай Их Говийн дархан газарт амьдардаг нэн ховордсон баавгай юм.  Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis гэж тэмдэглэжээ.

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л заяасан онцлогтой.

Түүнийг анх 1920-оод оны эхээр Баруун Алтайн нурууны  Аж богдод олж тогтоосон бөгөөд тэрбээр “Монголын Улаан ном”-ын  “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад бүртгэгдсэн амьтан.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зунд нь хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ.

Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр.

Нутагшил ба тоо толгой:
Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна.

Хоол, тэжээл:
Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иддэг.

Ховордож буй зарим шалтгаан:
Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.

МАЗААЛАЙГ АЛДАХ УУ, ЭСВЭЛ АВРАХ УУ?
Тахийг үр удамгүй алдах дөхсөн. Өгөөмөр сэтгэлт герман, дани хүмүүсийн ач буянаар түүнийг Европоос нисэх онгоцоор зөөж Хустайн нуруунд нутагшуулсан нь азтай хэрэг.

Чөлөөт зах зээлийн шуурганд буга, тарвага өртөж бараг устахын даваанд тулав. Хүний шунал, шинэ баячуудын унаа, бууны шагайвар, гал түймэр, цас зуд аль алинд нь өртөж хэлмэгдсээр байна. Хууль дүрэмд өөрчлөлт оруулсанаар хуучин, шинэ Засгууд санаа амарсан ч арьс, эвэр, чивэл, сүүлний шуналтнуудын хомхой сэтгэл хэвээрээ л байна.

Мазаалайг Хятадын панда, Австралийн коала хоёрын дайтай эрхлүүлэхгүй ч гэсэн монголчуудын хувьд сэтэрлэсэн мал шигээ хайрлан хамгаалах боломжтой.

Мaзаалай нь байгалаас заяасан тоогоороо маш цөөн, түүн дээр байгаль, цаг уурын хүнд нөхцөл, ус болон хоол тэжээлийн хомсдол, хүний зохисгүй үйл ажиллагаа зэрэгт өртөж мөхлийн ирмэгт тулаад байна.

Иймд мазаалайн одоо байгаа тоо толгойг хамгаалах, цаашид цөөрч устах аюулаас хамгаалахад чиглэсэн дараах бодлого, арга хэмжээг төр засгийн болон олон нийтийн түвшинд хэрэгжүүлэх саналыг “Мазаалай Сан”-гаас дэвшүүлж байна. Үүнд:

Төр, Засгийн газрын түвшинд:
·         Мазаалайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн шууд ивээлд оруулах,
·         Мазаалайг судлах, хамгаалах Үндэсний бодлого, арга хэмжээний хөтөлбөртэй болох,
·         Мазаалайг Үндэсний аялал жуулчлалын “Шүтээн-бэлэг тэмдэг” амьтан болгох,
·         Жил бүрийн 9 сарын 27-ний өдрийг Мазаалай хамгаалах үндэсний  өдөр болгон зарлах, түүнийг мазаалайн талаарх олон нийт, нэн ялангуяа хүүхэд, залуу үеийн мэдлэг, боловсролыг ахиулахад ашиглах
·         Мазаалай хамгаалах, өсгөх асуудлыг олон улсын байгаль, ан амьтан хамгаалах хөтөлбөрт албан ёсоор оруулах,
·         Аялал жуулчлал, зочид буудлын салбарын орлогоос тодорхой хэсгийг мазаалай хамгаалах, өсгөх ажилд зориулан оруулах хууль, эрх зүйн зохицуулалт бий болгох,

Нэн яаралтай авах арга хэмжээ:
Мазаалайн мэрэгжлийн тооллого эхлүүлэх,Мазаалайн үрийн шингэний банк бий болгох, хадгалах, цаашид хиймэл хээлтүүлэг хийх аргаар үржүүлэх талаарх ажлыг эхлүүлэхМазаалайг тусгаарлан гадаад орчинд хадгалах, судлах, өсгөн үржүүлэх зорилгоор гадаадын  зоо паркад хос мазаалай байршуулах боломжийг судалж хэрэгжүүлэх,Мазаалайн амьдарч байгаа орчны шанд, цөөрөм, баянбүрдийг хамгаалах, нөхөн сэргээх эко арга хэмжээ хэрэгжүүлэх,Хоол тэжээлийн цэг, усан сан байгуулах  төслүүдийг хэрэгжүүлэх

МАЗААЛАЙ САН
2010 ОНЫ 4-Р САРЫН 08

xporn1.com